Египет улс Суэцийн сувгийн өмнөд хэсгийг хоёр урсгалтай болгохын тулд хоёр дахь эгнээг өргөтгөх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр Суэцийн сувгаар илүү олон хөлөг онгоц дамжих өнгөрөх боломжтой болно.
2015 онд ашиглалтад орсон усан замын хоёрдугаар эгнээг 10 км урт болгон сунгаснаар сувгийн хоёр талын урт 82 километр буюу 60 миль болж, чингэлэгт тээврийн олон хөлөг онгоц Суэцийн сувгаар дамжин өнгөрөх боломжтой болно.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Суэцийн сувгийн хамгийн өмнөд цэг хүртэл үргэлжилсэн сувгийг 30 км, зүүн талаас нь 40 метрээр өргөтгөх ажил хийгдэж байгаа бөгөөд 72 фут хүртэл гүнзгий болгож байна гэлээ.
Суэцийн сувгийн өргөтгөх ажлыг өнгөрсөн гуравдугаар сард осолдсон ачаа тээврийн "Ever Given" хөлөг онгоцны ослын дараагаас эхлүүлжээ.
Японы эзэмшлийн "Ever Given" онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд сувгийн нэг эгнээтэй хэсэгт осолдсон юм.
Албан ёсны мэдээллээр 2020 онд тус сувгаар 19.000 орчим хөлөг онгоц өнгөрсөн байна. Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 10 гаруй хувь нь дамжин өнгөрдөг. Мөн газрын тос тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог.
Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны 8 хувь нь дамжин өнгөрдөг байна. Харин жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц энэ сувгаар дамжин өнгөрдөг гэсэн тооцоо байна. Суэцийн суваг нь Египет улсын гадаад валютын гол эх үүсвэр болдог байна.
| Суэцийн сувгийн өргөтгөл үргэлжилж байна | ||
| Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.