Шууд Chart

АНУ Зүүн Европ руу дахин цэрэг илгээлээ

2022-02-17 14:54:05

АНУ-ын Кентакки мужийн Форт Кэмпбелл дэх 101 дүгээр Агаарын хүчний цэргүүд, НАТО-гийн холбоотон болон түншүүддээ дэмжлэг үзүүлэхээр Европыг зорьж байна.

Форт Кэмпбеллийн цэргүүд зүүн Европт аль хэдийнээ байрлаад байгаа  Агаарын десантын 18 дугаар корпусын бүрэлдэхүүнд нэгдэнэ гэж Пентагоноос мэдэгдлээ. Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин,  барууны орнуудтай аюулгүй байдлын тухай хэлэлцээ хийхийг сайшааж, Украины эргэн хилийн ойролцоо байршсан цэргийн хүчнийхээ зарим хэсгийг буцааж татахаа мэдэгдсэн.

Гэвч АНУ болон түүний холбоотон орнууд "түрэмгийлэл арилсан эсэхийг хэлэхэд эрт байна" хэмээн эргэлзэж байна. Барууныхны тооцоогоор, ОХУ нь Украины зүүн, хойд, өмнөд хэсэгт 150 мянга орчим цэргээ байршуулсан. АНУ-ын ерөнхийлөгч  Жо Байден тус улсын олон мянган цэргийг Европ руу илгээж, НАТО-гийн холбоотнуудад дэмжлэг үзүүлэхийг тушаасан ч тэднийг Украины нутаг дэвсгэрт байрлуулахгүй гэж мэдэгдсээр багаа.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин,  "бид Европт дайныг хүсэхгүй байна, Европт дайн гарна гэж энэ цаг үеийн хүмүүст төсөөлөгдөх ч үгүй байгаа” хэмээн онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Зүүн Европ руу дахин цэрэг илгээлээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй