Шууд Chart

БНСУ-д 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

2022-02-17 11:57:31

БНСУ-д анх удаа коронавирусний халдварын 90 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Мөн тус улсын  ерөнхий сайд Ким Бу Кюм халдварын тоо оргил үедээ хүрээгүй байна гэж мэдэгджээ.

Тодруулбал, БНСУ-ын өдөр тутамд бүртгэгдэх халдварын тоо өчигдөр бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ.  Тус улсад 90,443 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээлжээ. Харин коронавируст халдварын нас баралтын түвшин 0.46 хувь байна.

Тус улсын  засгийн газар баасан гарагт мэдэгдэхдээ, цар тахлын нөлөөлөлд өртөж байгаа жижиг бизнесүүд болон халдварын нөхцөл байдлыг харгалзан үзээд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Одоогоор тус улсад нэг дор 6-аас дээш хүн цугларахгүй байх журам мөрдөгдөж байна. Мөн ресторан кафе, үйлчилгээний төвүүд оройн 21 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор  БНСУ-д сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн. Хоёрдугаар сарын 9-нд энэ тоо анх удаа 40 мянгад хүрсэн бол ердөө нэг өдрийн дараа 50 мянгаас давсан юм. Одоогоор тус улсын 52 сая хүн амын 58 хувь буюу 29.77 сая хүн нэмэлт тун хийлгэсэн байна. 

Тус улсад 2 тун вакцинд хамрагдсан хүний тоо 44.25 сая болж, нийт хүн амын 86.2 хувийг эзэлж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын эцэс гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 170 мянгад хүрч болзошгүйг анхааруулж байгаа юм. 

Харин ирэх сарын эхээр энэ тоо 360 мянгад хүрч магадгүй гэж тус улсын төрийн өмчит Математикийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн тооцоонд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй