Шууд Chart

Украины хямрал инфляцыг 10 хувьд хүргэж магадгүй

2022-02-17 10:46:11

АНУ-ын инфляцийн түвшин, сүүлийн 40 жилд байгаагүй хамгийн дээд үзүүлэлтэд хүрээд байна. Тэгвэл Украины нөхцөл байдал хурцадвал, АНУ-ын эдийн засагт нөлөөлж, инфляцийг 10 хувьд хүргэх төлөвтэй байна гэж эдийн засгийн шинжээчид онцоллоо.

Тодруулбал, энэ долоо хоногт газрын тосны үнэ нэг баррель нь 90 ам.доллар даваад байна. Хэрэв Украины хямрал хурцадвал газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 110 америк долларт хүрч, АНУ-ын инфляци 10 хувиас давна гэж CNN-ний дүн шинжилгээнд дурджээ. АНУ-ын эдийн засаг,  1981 оны 10 дугаар сараас хойш 10-аас дээш давсан инфляцийн нөлөөг амсаагүй гэж тус засгийн газрын статистик мэдээнд онцолжээ. 

ОХУ  бол газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Мөн Украины хямрал, дэлхийн эрчим хүчний хямралтай зэрэг тохиож байна.  Хэрэв ОХУ нийлэлтээ багасгавал нэг баррель газрын тосны үнэ 120 ам.долларт хүрч, шатахууны үнэ нэмэгдэнэ. Брусуэласын тооцоолсноор газрын тосны үнэ ойролцоогоор 20%-иар нэмэгдэж, 110 орчим доллар болвол дараагийн 12 сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ 2.8 пунктээр нэмэгдэж, инфляци 10 хувийн босгыг давна.

Энэ нь инфляци аажмаар дээшилсэн түвшнээс аажмаар буурах өнөөгийн хүлээлттэй зөрчилдөх болно. Мөн газрын тосны үнэ 110 доллар хүртэл өсөх юм бол ирэх онд АНУ-ын ДНБ-ий нэг хувиар багасна. Даваа гарагт АНУ-ын нефтийн үнэ 2014 оноос хойш анх удаа баррель нь 95 ам.долларт хүрсэн.

Харин Украины хурцадмал байдал намжиж магадгүй гэсэн шинжээчдийн таамалаглалын дараа намжаана гэсэн талуудын хийсэн мэдэгдэлплийн үр дүнд түүхий нефтийн үнэ мягмар гаригт 92 ам.доллараас доош буурсан үзүүлэлттэй байна.  Сүүлийн үед эдийн засагчид холбооны нөөцийн сангаас  бодлогын хүүгээ хагас пунктээр нэмэгдүүлэхийг уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины хямрал инфляцыг 10 хувьд хүргэж магадгүй  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй