Шууд Chart

Европт байгалийн хийн үнэ буурлаа

2022-02-17 10:39:45

Цэргийн сургуулилтаа дуусгасан ОХУ-ын зарим анги нэгтгэлүүд нутаг буцсаны дараа, Европын зах зээл дэх байгалийн хийн үнэ буурлаа.  Байгалийн хийн үнэ энэ онд анх удаа 15 хувиар буурч, мянган шоо метр нь 800 ам.доллароос буугаад байна.  

Европын байгалийн хийн үнэ бууралтыг богино хугацааных. Хэдийгээр үнэ буурсан ч Европын орнуудын одоогийн эрчим хүчний хямралыг шийдэж чадахгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

Европ дахь хамгийн өндөр нөөцтэй Герман улсын байгалийн хийн нөөц одоогийн байдлаар 35 хувийн дүүргэлттэй  байгаа нь түүхэн доод түвшиндээ хүртэл буурсан үзүүлэлт гэж RT агентлагийн мягмар гарагт гаргасан тайланд дурджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Европт шингэрүүлсэн хийн импортын хэмжээ 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Европын холбоо нь байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны нэгээс илүү хувийг ОХУ-аас авдаг. Европын фьючерсийн зах зээл дээрх байгалийн хийн үнэ 2021 оноос хойш огцом өссөн. 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд мянган шоо метр тутам нь 2000 ам.долларын босгыг давж, оны эхэн үетэй харьцуулахад 800 хувиар өссөн үзүүлэлт гарсан юм. 

Энэ оны эхээр Орос-Украины хилд хурцадмал байдал үүссэн. Харин барууны орнууд, дайн гарах эрсдэл өндөр байгаа гэж өдөр тутамд мэдээлсээр байсан нь Европын байгалийн хийн үнийн хэлбэлзлийг улам бүр хурцатгасан гэж зарим ажиглагчид үзэж байна.  Европын эрчим хүчний хямралыг шийдвэрлэхээр  АНУ,  байгалийн хийгээ Европ руу экспортлох боломжийг хэлэлцэж эхэлсэн. 

Учир нь 2021 оны арванхоёрдугаар сард  АНУ Европ руу 7.7 сая тонн шингэрүүлсэн хий экспортолж, анх удаагаа шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн хамгийн том экспортлогч орон болсон  гэж AP агентлаг мэдээлсэн юм.

Мөн АНУ-ын засгийн газраас Украины нөхцөл байдал муудсаны дараа  буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Европт их хэмжээний шингэрүүлсэн хийг нийлүүлэхээр хэлэлцээ хийж байна гэж мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт байгалийн хийн үнэ буурлаа  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй