ОХУ-аас өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэж үзэж байгаа тул ард түмнээ нэгдэхийг уриалан, хоёрдугаар сарын 16-ны өдрийг "Эв нэгдлийн өдөр" болгоно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Даваа гарагт АНУ-ын Төрийн департамент нийслэл Киевт байгаа Элчин сайдын яамны үйл ажиллагааг Украины баруун хэсэгт, Польштой хиллэдэг хот руу түр нүүлгэнэ гэж мэдэгдлээ. Зеленский даваа гарагт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Украинд гадаад болон дотоод ноцтой сорилт тулгарч байна гэж мэдэгдсэн юм.
Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөхцөл байдлыг бодитойгоор мэдээлж байгаа нь үндэсний өөрийгөө хамгаалах хүчин чармайлтын чухал хэсэг гэж тодорхойлсон. Тэрбээр ард иргэдээ тайван байхыг уриалсан байна.
Владимир Зеленский "Хоёрдугаар сарын 16-ны өдөр халдлага үйлдэх өдөр гэж бидэнд мэдэгдээд байгаа. Харин бид энэ өдрийг “Эв нэгдлийн өдөр болгоно" гэж мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч ард түмэндээ хандан төрийн далбаагаа мандуулж, хөх, шар өнгийн тууз зүүж, эв нэгдэлтэй байдгаа дэлхий нийтэд харуулахыг уриалсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмний айдсыг дарж, улс орныхоо тогтворгүй байдлыг арилгах зорилготой байна гэж ажиглагчид үзэж байна.
| Владимир Зеленский: Хоёрдугаар сарын 16-ныг “Эв нэгдлийн өдөр” болгоно | ||
| Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.