Шууд Chart

АНУ: Соломоны арлуудад элчин сайдын яамаа дахин нээнэ

2022-02-15 14:21:06

АНУ-ын засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлах бодлогынхоо хүрээнд Соломоны арлуудад Элчин сайдын яамаа дахин нээхээр болжээ. АНУ 1993-нд тус арал дахь дипломат төлөөлөгчийн газраа хааж байсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Өмнөд Номхон далайн Фижид айлчлах үедээ АНУ Номхон далайн Арлын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн тулд элчин сайдын яам нээхээр болсныг онцолжээ. Түүний мэдэгдсэнээр АНУ Энэтхэг Номхон далайд орнуудтай харилцаагаа ахиулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр зорьж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жөү Байден тангараг өргөснийхөө дараа Хятад улсыг Америкийн хамгийн гол өрсөлдөгч гэж тодорхойлсон.

Өнгөрсөн 7хоногт Америкийн засаг захиргаа АНУ-ын Энэтхэг Номхон далайн стратеги нэртэй бодлогын баримт бичигтээ тус бүс нутаг дахь цаашдын бодлогоо тодорхойлсон. Ингэхдээ тус бүс нутаг маш олон сорилттой тулгарч байгаагийн нэг нь Хятадын өргөжин тэлэлт гэдгийг онцолсон юм. АНУ энэхүү шинэ стратегидаа Зүүн Өмнөд Ази, Номхон далайн арлын улс орнуудад шинээр элчин сайдын яам болон консулын газрууд нээхээр тусгасан байна.

Өөрөөр хэлбэл Энэтхэг Номхон далайн бүсэд АНУ илүү идэвхтэй, өмнөхөөсөө илүү хүн хүчээр гадаад бодлогоо хэрэгжүүлэх алхмуудыг хэрэгжүүлж байгаагийн сүүлийн жишээ нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Соломоны арлуудад элчин сайдын яамаа дахин нээнэ   
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй