Вьетнам улс хоёрдугаар сарын 15-наас эхлэн олон улсын зорчигч тээврийн бүх нислэгт тавьсан хязгаарлалтаа цуцалж, нислэгийн тоог хязгаарлахгүй болж байгааг тус улсын төрийн хэвлэлд мэдээлжээ.
Зүүн өмнөд Азийн Вьетнам улс "ковид-19" цар тахлын эхэн үед хилийн хатуу хяналт тавьсан н эхний үедээ цар тахлаас амжилттай хамгаалж байсан ч ДНБ-ийх нь 10 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбарт нь том цохилт болсон.
Тус улс энэхүү бодлогын өөрчлөлтөө түншүүддээ аль эрт мэдэгдсэн. Зөвхөн Хятад улс л Вьетнамтай арилжааны нислэгээ сэргээхийг зөвшөөрөөгүй байгааг тус улсын хэвлэлд онцолжээ.
Вьетнам нь энэ оны эхээр олон улсын зарим нислэгээ аажмаар сэргээж эхэлсний зэрэгцээ хорио цээрийн дэглэмээ сулруулснаар одо тус улс вакцинд хамрагдсан зорчигчдыг гурав хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавьж байгаа юм.
| Вьетнам олон улсын нислэгээ нээнэ | ||
| Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.