Хойд Америкийн хамгийн их ачаалалтай худалдааны хил 6 хоногийн хорионы дараа ням гарагт эргээд нээгдлээ. Канадын цагдаагийн газар "ковид 19" цар тахлын хориг хязгаарлалтыг цуцлахыг шаардсан олон нийтийн жагсаалыг тараасны дараа хилийн зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.
Тодруулбал, Канадын цагдаагийн газар баасан гарагт гарсан шүүхийн шийдвэрийн дагуу жагсагчид бүслээд байсан Уинсорын гүүрийг чөлөөлж, хэд хэдэн хүнийг зөрчил үүсгэсэн хэргээр саатуулжээ. Хойд Америкийн худалдааны хамгийн их ачаалалтай замыг хааснаар Форд, Женерал Моторс, Тоёота Моторс зэрэг автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулахад хүргэсэн байна. Энэ гүүрээр өдөрт 360 сая америк долларын ачаа бараа тээвэрлэдэг, энэ нь Америк Канадын бараа бүтээгдэхүүний нийт худалдааны 25 хувьтай тэнцэж байна.
Энэ замыг хааснаас зөвхөн автомашин үйлдвэрлэлийн салбарт гарсан алдагдал 850 сая ам долларт хүрч магадгүй байна. 18 хоногийн өмнө Канадын нийслэл Оттавад ачаа тээврийн жолооч нар ковидын хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаал эхлүүлсэн. Уг жагсаал эхлээд ковидын өргөн хүрээг хамарсан хязгаарлалтыг эсэргүүцсэнээр эхэлж, одоо нүүрстөрөгч ялгаруулсны татвар болон бусад асуудлаар өргөжин, ачаа тээвэр болон хөдөө аж ахуйн салбарын жолооч нар нэгдээд байгаа юм.
Канадын засгийн газар нийслэл хот дахь жагсаалыг тараахын тулд онцгой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг хэлэлцжээ.
| АНУ, Канадын худалдааны гол замыг нээлээ | ||
| Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.