БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ёнхап болон дэлхийн бусад долоон мэдээллийн агентлагт Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар ярилцлага өглөө. Тэрбээр хоёр Солонгосын ээлжит дээд хэмжээний уулзалтыг “урьдчилсан нөхцөлгүйгээр” зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Тиймээс хоёр Солонгосын уулзалтыг зохион байгуулах багахан хугацаа үлдсэн гэсэн үг. Хэрэв талууд хямралаас зайлс хийхийг хүсэж байвал яриа хэлцэл нь асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам.
Мөн тэрбээр яриа хэлэлцээ хийх хүсэл байгаа л бол дээд хэмжээний уулзалт нүүр тулсан эсвэл цахим хэлбэрээр явагдах эсэх нь хамаагүй. Умард Солонгосын тал ямар ч арга барилыг дэвшүүлсэн бид хүлээн зөвшөөрнө гэж хэллээ. Умард Солонгос дараалан олон удаагийн пуужин харвах нь алсын тусгалын пуужингийн туршилт хүртэл үргэлжилбэл Солонгосын хойг даруй таван жилийн өмнөх шиг хямралын байдалд орж болзошгүйг тэрбээр мөн анхаарууллаа.
БНСУ, АНУ, Япон зэрэг гурван орны Батлан хамгаалахын тэргүүн нар пүрэв гарагт утсаар ярихдаа Умард Солонгосын талаас улам нэмэгдэж байгаа пуужингийн заналхийллийн эсрэг нягт хамтран ажиллахаар тохиролцсон гэж Сөүлийн зүгээс мэдэгдсэн юм. Батлан хамгаалахын асуудлаар гурван улсын албан тушаалтнууд Хавайд гурван талт уулзалт хийхээр төлөвлөжээ.
| Мүн Жэ Ин: Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг урьдчилсан нөхцөлгүйгээр хийх боломжтой | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.