“Батсирай” хар салхи өнгөрсөн бямба гарагт арлын зүүн эрэгт хүрчээ. Хүчтэй аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, байшингуудын дээвэр нуран унаж, зарим байшин усанд урссан байна. Мадагаскарын гамшгаас хамгаалах албаныхан лхагва гарагт наад зах нь 92 хүн нас барж, 90000 гаруй хүн дүрвэсэн гэж мэдэгдлээ. Зүүн эрэгт барилга байгууламжийн 95 хувь нь сүйдсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 1 дүгээр сарын 22-нд болсон “Ана” хар салхины улмаас 55 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон юм. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг майхан, хөнжил зэрэг яаралтай тусламжийн хангамжийг орон нутгийн удирдлагуудад илгээсэн гэж NHK агентлаг мэдээллээ. Мадагаскарын ард түмэнд хүнс болон бусад төрлийн яаралтай тусламж хэрэгтэй байна.
| Мадагаскарыг дайрсан хар салхи их хэмжээний гамшиг дагууллаа | ||
| Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.