Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч ОХУ Украины хямралыг намжаах талаар Францын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийсэн мэдэгдлийг үгүйсгэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Москвад хэлэлцээ хийсний дараа Францын Ерөнхийлөгчийн тТамгын газар ОХУ Беларусь дахь хамтарсан цэргийн сургуулилалт хийсний дараа цэргээ татан гаргана гэдгийг баталлаа гэж мэдэгдсэн юм.
Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан Москва, Парис ямар ч хэлэлцээр хийх боломжгүй байсан” гэж мэдэгдсэн байна.
Хоёр орны тэргүүний уулзалт барууны орнууд хамтарсан цэргийн сургуулилалт нь Украиныг эзлэн түрэмгийлэх Оросын бэлтгэлийн нэг хэсэг байж магадгүй гэсэн болгоомжлолын үеэр болсон юм.
ОХУ, Беларусийн хамтарсан сургуулилалт пүрэв гарагт эхэлсэн.
| Кремль Францын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдлийг үгүйсгэлээ | ||
| Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.