Шууд Chart

АНУ, Их Британийн цэргийн тусламж Украинд ирлээ

2022-02-11 13:00:25

Пүрэв гарагт сургуулилалт хийхээр төлөвлөж байсан Украинд АНУ, Их Британийн цэргийн тусламжийн ачаа буулаа.

Украины хилийн дагуу цэргээ байршуулсан ОХУ ойрын холбоотон Беларусьтай 11 хоногийн хамтарсан сургуулилалт хийж эхлэхтэй зэрэгцэн Украин мөн сургуулилалт хийхээр төлөвлөжээ. Их Британийн цэргийн болон АНУ-ын ачааны нисэх онгоц лхагва гарагт Украины нийслэл Киев хотын ойролцоох нисэх онгоцны буудалд газардаж, цэргийн хангамжийг буулгажээ.

Украин ОХУ-ын болзошгүй түрэмгийлэлд бэлэн байхын тулд бусад улс орнуудаас зэвсэг болон цэргийн хүчний тусламж хүссэн юм. АНУ-ын засаг захиргаа Украинд зэвсэг, сум зэрэг 200 сая долларын батлан хамгаалах цэргийн нэмэлт тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн юм. Их Британи мөн танк эсэргүүцэх пуужин, сум зэргийг нийлүүлсэн байна.

Балтийн гурван улс болох Эстони, Латви, Литва ч мөн танк, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин илгээхээ мэдэгдээд байна. Украин бусад орноос дөнгөж хүлээн авсан эдгээр хангамжаа сургуулилалтдаа ашиглана гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Их Британийн цэргийн тусламж Украинд ирлээ   
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй