Шууд Chart

Япон улс байгалийн хийн нөөцөөсөө Европ руу нийлүүлнэ

2022-02-10 15:22:21

Украины хямралын улмаас байгалийн хийн эх үүсвэр нь тасалдаж байгаа Европын холбоо руу Япон улс тусламж үзүүлэх гэж байна. Япон улс байгалийн хийн нөөцөөсөө Европын холбоонд илгээнэ гэж мэдэгдлээ.

Япон улс дээрх шийдвэрийг АНУ болон Европын холбооны хүсэлтээр гаргасан байна. ОХУ Украин руу довтолж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн байгалийн хийн нийлүүлэлтийн талаар тодорхойгүй байдал үүсээд байгаа. Энэ байдлыг даван туулахад Европын орнуудад туслах зорилготой гэж тус улсын төлөөлөгчид мэдэгдлээ.

Япон бол шингэрүүлсэн байгалийн хийн томоохон импортлогч орон юм. Мөн энэ сар бол Японд хамгийн хүйтэн сар гэгддэг. Тиймээс хоёрдугаар сарын хүйтэнд дотоодын хэрэгцээгээ хангасны дараа илүү гарсан хийгээ нийлүүлж хувь нэмэр оруулж байна. АНУ-ын зүгээс Японы энэхүү шийдвэрийг сайшаан хүлээн авчээ.

АНУ болон Европын холбоотнууд хэрэв ОХУ цэргээ Украин руу оруулбал эдийн засаг болон улс төрийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэ нь Европт үзүүлэх үр дагавар нь асар их гэж шинжээчид харж байна.

Харин ОХУ-аас Украинд довтлохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа ч байдал хурцдаж, талууд цэрэг техник дайчлахаа улам эрчимжүүлж байгаа юм.  

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены "Умардын урсгал-2" хийн хоолойн төсөлтэй холбоотой мэдэгдэл олон улсын анхаарлыг хамгийн их татсан. Хэрэв уг төслийг зогсоовол гарч болох үр дагаврыг Европын ард иргэд үүрэхээс гадна хийн хямрал тодорхойгүй хугацаанд үргэлжилнэ гэж "CNN"-ний шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс байгалийн хийн нөөцөөсөө Европ руу нийлүүлнэ  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй