Шууд Chart

Их Британийн эрх баригчид “Ковид-19”-ийн хязгаарлалтыг цуцлах тухай хэлэлцэж байна

2022-02-10 15:10:06

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын эсрэг бүх хязгаарлалтыг хугацаанаас нь өмнө цуцлаж, ковидтой дасан зохицож амьдрах стратегийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.

Борис Жонсон энэ сарын 21-нд парламентын чуулган эхлэх үеэр уг стратегийг танилцуулах юм байна. Одоо мөрдөгдөж байгаа хязаарлалтууд нь сүүлийнх болно. Сүүлийн хязгаарлалтууд цуцлагдсаны дараа аливаа иргэн халдвар авсан бол өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болно. Уг нь коронавирусний шинжилгээ эерэг гарсан хүмүүс өөрийгөө бие даан тусгаарлах хугацаа гуравдугаар сарын 24-нд дуусах ёстой.

Тус улсад коронавирусний халдварын тархалт нэгдүгээр сарын эхээр дээд цэгтээ хүрснээс хойш өнөөг хүртэл “өндөр” хэвээр байна. Мягмар гарагт Их Британид 66.183 коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдэж, 28 хоногийн дотор 314 хүн нас баржээ.

Мөн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, Их Британийн хүн амын 72.9 хувь нь коронавирусний эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байна.

Хоёрдугаар сарын 1-нд Дани улс коронавирусний халдвартай холбоотой бүх хязгаарлалтыг цуцласан Европын холбооны анхны улс болсон. Данийн Эрүүл мэндийн сайд халдварын түвшин өндөр хэвээр байгаа хэдий ч өргөн хүрээний вакцинжуулалт, нэмэлт тунгийн дархлаажуулалт нь тус улсын эдийн засгийг дахин нээхэд тусласан гэжээ. Хоёр жил орчим коронавирусний хязгаарлалт хийсний дараа ийм шийдвэр танилцуулах гэж байгааг Их баританчууд таатай хүлээн авч байгааг "BBC" агентлаг онцолжээ.

Харин шүүмжлэгчид Ерөнхий сайд нэг сарын өмнө хязгаарлалтыг цуцална гэж сайрхаж байхад "Ковид-19"-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлүүд тэдэндээ хүндэтгэл үзүүлж байна. Энэ өвчин нь ханиад томуугаас аюултай биш гэгдэж байгаа ч бодит байдал дээр манай нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхнийг ангал руу шидэж байна гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн эрх баригчид “Ковид-19”-ийн хязгаарлалтыг цуцлах тухай хэлэлцэж байна  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй