Шууд Chart

Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд болно

2022-02-09 15:24:13

Америкийн кино урлагийн академи Оскарын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол 3 дугаар сарын 27-нд уламжлал  ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно.

Энэ удаад "Нохойн хүч" кино хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэн байна. Тус киноны найруулагч өдгөө 67 настай Жейн Кэмпион шилдэг найруулагчийн төрөлд нэгээс олон удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй хүн болж түүхэнд бичигдлээ.

Тэрбээр 1993 онд гарсан төгөлдөр хуур киногоороо мөн шилдэг найруулагч төрөлд нэр дэвшиж байсан юм.

Шилдэг найруулагчийн төрөлд мөн нэр дэвшсэн Стивен Стилберг шинэ дээд амжилт тогтоолоо. Түүний найруулсан "West Side Story” кино Оскар 2022 наадамд нийт 7 төрөлд нэр дэвшжээ.

Ийнхүү түүний найруулсан 11 кино шилдэг кино төрөлд нэр дэвшиж байгаа нь Оскарын дээд амжилт тогтоолоо. Мөн жүжигчин Дензел Вашингтон "Макбетийн эмгэнэл" киногоороо Оскарт арав дахь удаагаа нэр дэвшсэн байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд болно  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй