АНУ БНХАУ-ын засгийн газрыг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн нөхцөл байдлын улмаас дахин шүүмжиллээ.
Тодруулбал, уг үйл явдал нь “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд Уйгар тамирчин сүүлчийн бамбар өргөгчийн нэг болж оролцсоны дараа болсон гэж NHK агентлаг мэдээлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ “Бидний харж байгаачлан Хятадын зарим хэсэгт хүний эрхийн зөрчил ажиглагдаж байна. Бид үүнийг тоолгүй өнгөрөөж болохгүй юм.” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр 24 дэх удаагийн өвлийн олимпын наадамд дипломат төлөөлөгчөө илгээгээгүй шалтгаанаа үүнтэй холбон тайлбарласнаа мэдэгдэлдээ дурдсан юм.
Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч үүнийг "худал" хэмээн няцаагаад "Шинжаан-Уйгар үндэстэн өвлийн олимпын тамирчны хувьд бүх арга хэмжээнд оролцох эрхтэй. Мөн “Бээжин-2022” олимпын наадамд бүх ястан, үндэстний тамирчдыг оролцуулсан нь Хятад улс бол эв нэгдэлтэй том гэр бүл” гэдгийг харуулж байна" гэж мэдэгдэлдээ онцолжээ.
Шинжаан-Уйгар гаралтай Хятадын гүйлтийн цанын тамирчин Динигээр Йиламужианг нь Хан үндэстний олонхийн бүлгийн эрэгтэй тамирчинтай зэрэгцэн олимпын галыг асаасан юм.
| АНУ БНХАУ-ыг хүний эрхийн асуудлаар дахин шүүмжиллээ | ||
| Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.