Шууд Chart

Герман, Франц, Польш улс хамтын ажиллагаагаа эргэн сэргээнэ

2022-02-09 12:23:09

Герман, Франц, Польш улсын тэргүүн нар мягмар гарагт Берлин хотод уулзаж, хамтын ажиллагаагаа эргэн сэргээх талд хамтран ажиллахаар хэлэлцжээ.

Тодруулбал, дэлхийн удирдагчид Украины хямралыг шийдвэрлэх арга замыг олохын тулд хэд хэдэн холбоотнуудаар дамжуулан дипломат арга барилыг баримталж байна.

Герман, Франц, Польш  гурван орон 1990-ээд онд Польш улс коммунист дэглэмээс шилжсэний дараа Веймарын гурвалжин гэж нэрлэгддэг одоогийнх шиг хямралын үед хамтран ажиллах зорилготой гурвалжныг байгуулжээ.

Германы канцлер Олаф Шольц Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Орос, Украины хооронд яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон аж.

Үүний зэрэгцээ Герман, Польш улсууд АНУ-ын олон мянган цэргийг хүлээн авч байна. Ерөнхийлөгч Жозеф Байден тэднийг ОХУ-аас халдаж болзошгүй дайралтаас сэргийлэх зорилгоор илгээж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман, Франц, Польш улс хамтын ажиллагаагаа эргэн сэргээнэ   
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй