Шууд Chart

Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 70 жилийн ой энэ онд тохиож байна

2022-02-08 15:24:53

Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабетийн Платинум ойн жилийн албан ёсны эхлэлийг тохиолдуулан даваа гарагт Лондон, Эдинбург хотуудад буун дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. 

1952 оны хоёрдугаар сарын 6-нд 56 насандаа уушгины хорт хавдраар эцэг 6-р Жорж хаан нас барснаар түүний охин Элизабет Хатан хаан болсон түүхтэй. Лондоны Ногоон цэцэрлэгт хүрээлэнд Букингемийн ордны хажууд Уэльсийн харуулын хамтлаг үзэгчдийн дунд тоглож, Хааны цэргийн морин их бууны цэргүүд түүнд мэндчилгээ дэвшүүллээ.

"Сүүлийн 70 жилд нийгэм, технологи, соёлын хувьд ер бусын ахиц дэвшил гарсан нь бид бүгдэд ашиг тусаа өгсөн" гэж өдгөө 95 настай Хатан хаан хэллээ. Хатан хаан 21 насны төрсөн өдрөөрөө бүх амьдралаа Их Британи болон Хамтын нөхөрлөлийн төлөө зориулна гэж амласан амлалтаа ахин дахин төрийн тэргүүний албыг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Хатан хаан мөн ойн баярынхаа эхэнд ханхүү Чарльзийн эхнэр Камиллаг хааны гэр бүл гэж хүлээн зөвшөөрч, "Хатан хатан" хэмээн алдаршуулахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

"Тодорхой цаг хугацааны дараа миний хүү Чарльз хаан болно. Тэр үед түүний эхнэр Камилла Чарльз ханхүүд үнэнч эхнэр нь болж алдаршаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэж Хатан хаан хэллээ. 

Баярын арга хэмжээнд цэргийн жагсаал, хурдан морины уралдаан, хөршүүдийн үдэшлэг зэрэг болно. Мөн зургаадугаар сарын 2-5-ны хооронд ойн баярын өдрүүдэд хэрэглэх шинэ амттан бүтээх уралдаан зарлажээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 70 жилийн ой энэ онд тохиож байна   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй