Шууд Chart

БНСУ сансрын хөтөлбөрийг дэмжих хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

2022-02-08 15:13:25

Өмнөд Солонгос ирэх жил гэхэд өндөр хүчин чадалтай, шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүр бүтээхэд 12 тэрбум вон буюу 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай танилцууллаа.

Өмнөд Солонгос ирэх арван жилийн сансрын төслийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна гэж Мэдээлэл харилцаа холбооны технологи, шинжлэх ухааны яам мягмар гарагт мэдэгдлээ. 2030 онд сансрын салбарт ирээдүйн технологи, манлайллыг баталгаажуулахын тулд 2028 он хүртэл 49.6 тэрбум воны хөрөнгө оруулалт хийх зорилготой "Space Challenge" хөтөлбөрийг танилцуулсан юм. 

Тус яамнаас 100 тонн жинтэй шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүр бүтээхэд шаардагдах үйлдвэрлэлийн технологи, үндсэн эд ангиудыг хөгжүүлэхэд энэ жил 4.5 тэрбум вон, 2023 онд 7.5 тэрбум вон төсөвлөсөн байна. Төслийн хүрээнд мөн 75 тонн жинтэй хөдөлгүүрээр тоноглогдсон "Нури" пуужингийн дараа дараагийн үеийн пуужинг бүтээхэд ахиц дэвшил гаргахыг зорьж байна.

"KSLV-II" гэгддэг "Нури" нь өнгөрсөн оны аравдугаар сард 700 километрийн өндөрт амжилттай ниссэн Өмнөд Солонгосын анхны сансрын пуужин бөгөөд гурав дахь шатны хөдөлгүүр нь шатсан тул хиймэл дагуулыг тойрог замд оруулж чадаагүй юм.

Дэлхийн сансрын хөгжлийн уралдаанд харьцангуй хоцрогдсон Өмнөд Солонгос сүүлийн үед сансрын хөтөлбөрөө эрчимжүүлж, энэ онд сарыг тойрох анхны төхөөрөмжөө хөөргөхөөр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ сансрын хөтөлбөрийг дэмжих хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй