БНАСАУ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн кибер халдлагуудад буруутгагдсан. Тэгвэл тус улс кибер халдлагаар олон сая долларын кривтовалют хулгайлж, түүгээрээ пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлснийг НҮБ-аас мэдээллээ.
Умард Солонгосын кибер халдлага үйлдэгчид, 2020- 2021 оны дунд үе хүртэл, 50 сая долларын өртөг бүхий кривтовалют хулгайлсан байна. Энэхүү кибер халдлага нь Пхеньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт "орлогын чухал эх үүсвэр" болсон гэж НҮБ-аас мэдэгдэлд онцолжээ.
Судалгааны дүгнэлтийг баасан гарагт НҮБ-ын хориг арга хэмжээний хороонд хүлээлгэн өгсөн байна. Умард Солонгосын хийсэн кибер халдлага нь Хойд Америк, Европ, Ази тиь дэх гурван том криптовалютын биржийг онилжээ.
Уг тайланд мөн Умард Солонгосын хакерууд өнгөрсөн онд 400 сая долларын дижитал хөрөнгийг устгасан байж болзошгүй гэж дүгнэсэн. Өмнө нь 2019 онд Умар Солонгос нарийн төвөгтэй кибер халдлагууд үйлдэж үй олноор хөнөөх хөтөлбөрт 2 тэрбум доллар хуримтлуулсан гэж НҮБ-аас мэдээлж байсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгост цөмийн туршилт хийх, баллистик пуужин хөөргөхийг хориглосон билээ.
НҮБ-ын тайланд дурдсанаар, хориг арга хэмжээ авсан ч Хойд Солонгос цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцээ үргэлжлүүлэн хөгжүүлж чадсан.
Түүнчлэн кибер арга хэрэгсэл, хамтарсан шинжлэх ухааны судалгаа зэрэг материал, технологи, ноу-хауг гадаадын улсуудаас эрэлхийлсээр байна.
Хориг арга хэмжээг ажиглагчид Пхеньяны пуужингийн туршилт мэдэгдэхүйц эрчимжсэн нь ийм учиртай гэж мэдээлжээ. Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд есөн удаагийн пуужингийн туршилт хийсэн байна.
| НҮБ: БНАСАУ хулгайн кривтовалютаар пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлсэн... | ||
| Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.