Шууд Chart

Германы канцлер ирэх долоо хоногт Москва болон Киевт айлчилна

2022-02-07 14:40:02

Германы канцлер Олаф Шольц Украины хилийн ойролцоо ОХУ-ын цэргүүд олноор байршсаны хариуд Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн эвслийн зүүн жигүүрийг бэхжүүлэхийн тулд Литвад нэмэлт цэрэг илгээхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

Литва дахь Герман тэргүүтэй байлдааны бүлгийг бэхжүүлэхийн тулд бид шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байна гэж канцлер Олаф Шольц орон нутгийн “Эй-Ар-Ди” телевизэд өгсөн ярилцлагаараа дамжуулан мэдэгджээ.

"Хоёрдугаар сарын 10-нд Германы нийслэл Берлин рүү нисэх гэж байгаа Балтийн гурван улсын удирдагчид болох Эстони, Латви, Литвийн удирдагчидтай энэ саналыг хэлэлцэнэ" гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

ОХУ Украинд томоохон дайралт хийх бэлтгэлээ эрчимжүүлсэн гэж АНУ ноцтой анхааруулж байхад Европ хямралыг намжаахыг хичээж байгаа юм. Германы канцлер Олаф Шольц мөн ирэх долоо хоногт Москва,Украинд айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай хэлэлцээ хийж, дипломат хүчин чармайлтаа улам сайжруулах зорилготой байна.

АНУ, ОХУ-ын хооронд эсвэл Франц, Герман, ОХУ, Украины яриа хэлэлцээний Нормандын формат гэж нэрлэгддэг яриа хэлэлцээ нэмэгдсэнээр Барууны орнууд болон ОХУ-ын хоорондын хурцадмал байдал буурч байгааг Германы канцлер Олаф Шольц онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы канцлер ирэх долоо хоногт Москва болон Киевт айлчилна   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй