Зүүн Европ дахь батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилготой анхны цэргийн хүч Польшид ирсэн тухай АНУ-ын арми мэдэгдлээ.
Украины хил дээр ОХУ-ын цэргийн хүч нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа 3 мянга орчим цэргээ Польш, Румын, Герман руу илгээх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу АНУ эхний ээлжийн цэргийн хүчээ Европ руу илгээж байна.
Хойд Каролинагийн Форт Брагг дахь армийн 82 дугаар агаарын десантын дивизийн 100 орчим алба хаагч бямба гарагт Польшид тээврийн онгоцоор иржээ. Өнгөрсөн сард 8500 цэргийг шаардлагатай тохиолдолд Европ руу илгээхээр бэлэн байдалд байгаа тухай АНУ-ын албаныхан мэдээлж байсан юм.
АНУ ОХУ-д шахалт үзүүлэхийн тулд Украины эргэн тойрон дахь улс орнууд руу цэргээ илгээж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа бол АНУ-ын энэ алхам нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгана гэж Москва шүүмжилж байна.
| АНУ-ын анхны нэмэлт хүч Польшид ирлээ | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.