Шууд Chart

Францын ерөнхийөгч Эммануэль Макрон өнөөдөр Москвад айлчилна

2022-02-07 14:31:29

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдентай Украины хямралын талаар ярилцсан тухай хоёр удирдагчийн ажлын албанаас мэдээллээ.

"Хоёр орны удирдагчид Украины хил дээр ОХУ цэргийн хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлж байгаатай холбогдуулан явуулж байгаа дипломат болон саатуулах хүчин чармайлтын талаар ярилцаж, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ баталлаа" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт Москвад, мягмар гарагт Киевт очиж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах төлөвтэй байна.

Тэрбээр Украины хил дээр үүссэн хямралыг "бууруулах нөхцөлийг хэлэлцэх" гэж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Умард Атлантын гэрээний байгууллагын тэргүүн Йенс Столтенберг болон Балтийн орнуудын удирдагчидтай хэлэлцээ хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ, АНУ тэргүүтэй Умард Атлантын гэрээний байгууллагын хоорондын байдал хурцадсан тул ерөнхийлөгч Владимир Путин, Эммануэль Макрон нар нэгдүгээр сарын 28, 31-нд утсаар ярьж, ижил асуудлаар санал солилцсон аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхийөгч Эммануэль Макрон өнөөдөр Москвад айлчилна   
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй