Шууд Chart

АНУ: ОХУ Бээжингийн өвлийн олимпын үеэр Украин руу довтолж магадгүй

2022-02-07 14:11:06

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены аюулгүй байдлын зөвлөх Бээжингийн олимпын үеэр ОХУ Украинд цэргийн довтолгоо хийж магадгүй гэж үзэж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх АНУ Украинтай хиллэдэг ОХУ-ын хилийн дагуу цэргээ нэмэгдүүлж байгаатай холбоотой үүссэн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг эрэлхийлж байгааг онцолжээ.

"Ерөнхийлөгч Владимир Путин Украинд халдлага үйлдэхийг тушаах магадлал маш тодорхой байна гэж бид үзэж байна" гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан ням гарагт “ABC Ньюс” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хоёрдугаар сарын 20-нд Бээжингийн олимп дуусах хүртэл ОХУ довтолгоог зогсоох уу гэсэн асуултад Жэйк Салливан "Олимп дуусахаас өмнө ОХУ гэнэтийн цэргийн ажиллагаа явуулах магадлалд бид бэлтгэлтэй байх ёстой. Олимп дууссаны дараа ч бид бэлэн байдалд байх ёстой" гэжээ.

Гэхдээ Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан "Бид ОХУ-тай аюулгүй байдлын асуудлаа шийдвэрлэхийн тулд дипломат замаар явахад бэлэн байна гэсэн тодорхой мессежийг илгээх зорилготой байна. Бид үүний тулд шаргуу ажиллаж байна" гэж нэмж нэмэгдсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Олимпын нээлтийн ёслолд оролцохоос хэдхэн цагийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Бээжинд уулзсан. Энэ үеэр Ши Жиньпин Украины нөхцөл байдлын талаарх ОХУ-ын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр "Хэрэв БНХАУ Украин руу чиглэсэн ОХУ-ын түрэмгийллийг дэмжсэн бол Европ болон дэлхийн бусад орны хувьд БНХАУ тодорхой хэмжээнд нэр хүндээ алдана” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан байр сууриа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: ОХУ Бээжингийн өвлийн олимпын үеэр Украин руу довтолж магадгүй   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй