Шууд Chart

ЕХ, Катар Азербайжанаас байгалийн хий авах хувилбар боловсруулж байна

2022-02-01 11:57:24

АНУ болон Европын холбоо,  Украины хямрал хурцадсан тохиолдолд, байгалийн хийг өөр эх үүсвэрээс нийлүүлэх хувилбар боловсруулж байна гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.  Холбоотон орнууд одоогоор Катар Азербайжан тэргүүтэй улсуудаас байгалийн хий авах хувилбарыг боловсруулж байна.

Тодруулбал, АНУ-ын засаг захиргаа нь Европын холбоо болон бүс нутгийн улс орнуудтай хамтран эрчим хүчний өөр эх үүсвэрийн хувилбаруудыг хэлэлцэж байна гэсэн Жон Кирбигийн мэдэгдлийг Европын холбоо ч мөн давхар баталгаажуулаад байна. Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррел өөрийн цахим хуудсандаа нийтлэхдээ, хэрэв "Дипломат ажиллагаа бүтэлгүйтсэн тохиолдолд бид бүх хувилбарыг судалж  байна. Үүнд Орос улс байгалийн хийн нийлүүлэлтийг багасгах эсвэл зогсоох шийдвэр гаргасан тохиолдолд АНУ, Катар, Азербайжан зэрэг түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай гэжээ.

Өмнө нь Блүүмберг агентлаг, Европын холбоо нь Европын орнуудад байгалийн хийн нийлүүлэлт тасалдахаас зайлсхийхийн тулд хэд хэдэн улстай своп хэлцэл  хийх боломжийг хэлэлцэж байгаа тухай мэдээлсэн юм.  Мөн Катар, Норвеги улстай  хий нийлүүлэлт авах своп хэлцлийг одоогоор хийж байгаа. Үүний зэрэгцээ ийм төрлийн хэлэлцээр хийх боломжтой эсэхийг тодруулахаар Алжир, Египет, түүнчлэн Азийн орнуудтай нягт холбоотой ажиллаж  байна гэжээ.

Сүүлийн саруудад ОХУ-ыг Украинд түрэмгийлж болзошгүй талаар барууны хэвлэлүүд онцолсоор байгаа. Харин Кремлийн зүгээс хурцадмал байдлыг дэвэргэх зорилготой ор үндэсгүй мэдээлэл гэж няцаасаар байна.  Одоогоор Европын холбоо Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Тус холбооны зүгээс санхүүгийн системд ихээхэн хохирол учруулахуйц өндөр үр дүнтэй хариу арга хэмжээ авах бэлтгэл ажлыг хангасан. Стратегийн амбицаа биелүүлэхийн тулд Оросын бүтээгдэхүүнээс татгалзана гэж мэдээлснийг Тасс агентлаг онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЕХ, Катар Азербайжанаас байгалийн хий авах хувилбар боловсруулж байна  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй