Шууд Chart

АНУ-д их хэмжээний цас орсны улмаас 4500 орчим нислэг цуцлагджээ

2022-02-01 11:30:55

Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-ын зүүн хойд мужуудад онц байдал зарлаад байна. Мөн цаг агаарын гамшигт үзэгдлээс үүдэн 4500 гаруй нислэг цуцлагджээ.

Нью-Йорк хотын Ла Гуардиа болон Жон Кеннедийн олон улсын нисэх онгоцны буудал, мөн  Бостон хотын Логан олон улсын нисэх онгоцны буудлын нислэгүүд хамгийн ихээр цуцлагджээ. Мөн цасан шуурга 10 мужийг дайрч, Виржина мужаас эхлээд Мэн хүртэл цасан шуурга шуурч байна. Цаг уурч шинжээчид ховор тохиох цасан шуургыг анхааралтай ажиглаж, уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Бостон хотод хамгийн сүүлд буюу 2003 онд  70 сантиметр цас унасан нь рекорд тогтоож байжээ.

Массачусетс мужийн захирагч Чарли Бейкер, "Цасан шуурга эрэг, зүүн болон зүүн өмнөд мужийн иргэдэд онцгойлон нөлөөлж байна. Зүүн өмнөд нутгийн зарим бүс нутагт цасны зузаан 80 см-т хүрч магадгүй байна. Бостон болон бусад эргийн оршин суугчид цасан шуурганы үеэр шөнө зорчихгүй байх хэрэгтэй. Зам зузаан цасан хучигдсан учраас аюулгүй байдлаа хангана уу..." хэмээн мэдэгджээ.

Мөн Бостон-Вашингтоны хооронд зорчих өндөр хурдны галт тэрэгнүүд ихэнх үйлчилгээгээ цуцалж, хязгаарлагдмал үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна хөрш зэргэлдээ Канад улсад цаг агаарын аюултай үзэгдлүүд болсоор байна.  Массачусетс мужид ням гарагийн өглөөний байдлаар 2.6 сая хэрэглэгчийн 31 мянга орчим нь тог цахилгаангүй болоод байна.

Тиймээс холбогдох газрын мэргэжилтнүүд өнөө орой гэхэд цахилгааны асуудлыг шийдэж өгөхөөр ажиллаж байна. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас зөвхөн Нью Йорк хотод гурван хүн амиа алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д их хэмжээний цас орсны улмаас 4500 орчим нислэг цуцлагджээ  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй