
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 10. Тугчин одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19):Энэ өдөр зөрчилдөөн ихээр үүснэ. Хэдийгээр та уулыг ч амархан хөдөлгөж чадна гэж бодох боловч биеийн чинь тамир тэнхээ сул байна. Шинэ төслөө эхлүүлнэ гэвч хамгийн хурдан хийж болох төвөггүй ажлаа амжуулан энэ өдрийн үр дүнд сэтгэл хангалуун бай. Та бусдаас ямар нэгэн зүйлийг суралцана.
Үхрийн орд (4/20-5/20): Эргэн тойрны хүмүүстээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулах шаардлагатай. Муу зүйл мэдрэхээс зайлсхий. Хамтран ажиллагсад болон найз нөхөд ердийнхөөсөө илүү эрчимтэй өрсөлдөөнтэй юм шиг санагдана. Хэрэв та ухаантай бол аливаа маргаанаас хол байж чадна. Тамирчин үхрүүд жингээ барьж хувийн амжилтанд хүрэхдээ итгэлтэй байна. Аливаа нэг зүйлийг болон бүх зүйлийг хэтрүүлэн хэрэглэх чиг хандлагаа барь.
Ихрийн орд (5/21-6/21): Найз нөхөдтэйгээ уулзалдан хөгжилдөх ямарч сонирхолгүй байх боловч гадуур гарч өөрийгөө сэргээх хэрэгтэй. Тайван амар амгалан амралтыг сонгоорой. Хэн нэгэн дотны хүнийхээ бэрхшээлийг ойлгоход үнэхээр хэцүү байх болно. Ялангуяа та хоёр огт өөр газар өсөж торнисон бол бүр хүндрэлтэй. Хүмүүсийг сайн сонс. Та магадгүй эцэст нь тэд тийм ч өөр бишийг ойлгох болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Туйлбаргүй өдөр. Хэрвээ та яг одоо өөрийнхөө амжилтын төлөө зүтгэж байгаа бол стресс биеийн бүх төрлийн өвчнийг үүсгэдэг. Эргэн тойрноо бужигнуулахаасаа өмнө өөрийн алхмаа хяна. Өглөө нимбэгтэй ус эсвэл цай уугаарай. Тэгвэл толгой чинь өвдөхгүй. Хайр сэтгэлээ сэтгэлийн зовнил шигээ гаргаж ирээрэй.
Арслангийн орд (7/23-8/22): Хэмнэлтэй өдөр. Өнөөдөр хангалттай баяр хөөртэй биш байна гэж бүү бод энэ огтхон ч асуудал биш. Аливаа зүйлийг хэтрүүлэх шинжтэй байна. Мөнгөө хаа сайгүй цацаж, амттан авч идэх зэрэг байдлууд ажиглагдах боловч өөрийгөө хянах гэдэг арслангийн ордны хүн бүрт байдаг зан араншин. Даруухан намдуу бай. Эс тэгвээс маргааш өнөөдрийнхөө хийсэн үйлдэлд харамсах болно.
Охины орд (8/23-9/22): Бүхий л талаар сайн өдөр. Хамтын ажиллагаа шинэ гар урлалд суралцах уран бүтээл туурвих шинжлэх ухааны ажил зэрэгт ээлтэй. Од эрхэс урьдын адил таныг ивээж байна. Санхүүгийн байдал дажгүй сайжирна. Тоглоомд хожих зээлээ буцаан авах ашигтай наймаа хийх боломжтой. Та таамаглаа ч үгүй хүнээс тусламж аван гайхшралд орох болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өнөө оройны тэргэл сар таны өндөр сэтгэлгээг гэрэлтүүлнэ. Энэ сар зөн билэг болон ухамсрыг зарлаж, оюуны үйлдлийг чинь улам гүнзгийрүүлнэ. Таныг буруугаар ойлгох боломжтой тул хэлж ярьж бичиж байгаа зүйлдээ хянамгай бай. Оюуны цар хүрээгээ тэлэхийн тулд философийн эсвэл сэтгэл судлалын оюутнуудтай уулз. Нэг л таны сонирхлыг татаад эхлэх юм бол магадгүй та энэ чиглэлээр суралцахаар шийдэж ч магадгүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Гэр бүлтэй хүмүүс өдрийн дийлэнхийг гэр бүлдээ зориулна. Хүүхдүүд болон настайчууд хамрын ханиад хүрч таныг жаахан хоргомжлоно. Харин ганц бие хилэнцийнхэн хосоо олоход тун таатай өдөр. Цэвэр агаарт гарах явган аялал хийх зэрэг нь танай гэр бүлийнхэнд эрүүлжих нэгэн гарц байх болно.
Нумын орд (11/22-12/21): Таатай өдөр. Гэнэтийн ашиг орлого олох үнэтэй эд зүйл авах тоглоомонд хожих магадлалтай. Урьдын үйл явдлаа дүгнэх урт хугацааны төлөвлөгөө зохиоход сайн өдөр. Хүсч буй зүйлээ бодит байдалтай харьцуулж үз. Та хамгийн хүршгүй өндөрлөгт ч гарч гайхалтай амжилтанд хүрч чадах боловч үйл явдлыг бүү түргэтгэ хийж чадамгүй зүйлээрээ бүү оролд.
Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Өмнө нь зүгээр л хобби гэж бодож байсан хүсэл сонирхол чинь одоо ашиг орлого сайтай, сэтгэлд өег, хүссэн мэргэжил тань болж хувирна. Ийм үе ирэхэд бүү тулгамдаж, ичиж сандраарай. Өөрийгөө энэ мэргэжилд хамгийн сайн тохирох хүн гэдэгт итгэлтэй бай. Удирдах албан тушаалтай эмэгтэйчүүдийн хувьд өнөөдөр бага зэрэг хэцүү өдөр байх төлөвтэй байна. Дурламтгай матруудад дахиад л дурлалын шинэ адал явдал тохиолдоно.
Хумхын орд (1/20-2/18): Энергээ зөв зарцуулах энгийн арга бол төрөл бүрийн зүйлийг оролдож үзэх юм. Өөрчлөлт болон сайхан мэдрэмжийг авч ирэхийн тулд үсээ засуулах шинэ хэв маягаар нүүрээ будах нь таатай. Шинэ санаагаа олохын тулд сүүлийн үеийн загварын болон гоо сайхны сэтгүүүл захиалан үзээрэй. Хэрвээ танд цаг үнэтэй байгаа бол ажил дээрээ интернэтээр шинэ зүйлийг сонирхох нь бас шийдвэр өгнө.
Загасны орд (2/19-3/20): Зөөлөн өдөр. Хэдий их ажил төлөвлөсөн байсан ч олон нийтийн тэр дундаа буяны ажилд оролцох хэрэгтэй. Өнөөдөр та бусдын сэтгэл зүйг илүүтэй сайн ойлгох болно. Магадгүй үзэж чаддаггүй хүндээ хүртэл за гэж зөвшөөрөх байх. Тэр хүн чинь ч төдийгүй та өөрөө хүртэл үүндээ гайхах болно. Зөн билэгтээ итгэж, аливаад анхаарлаа төвлөрүүл. Тэгвэл та гэр бүл, ажил албаныхаа эргэн тойрон дахь хов живээс бүрэн ангижирч чадна.
Өнөөдрийн зурхай /2014.06.08/ | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.