АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден лхагва гарагт нэг жилийн ажлын тайлангаа тайлагналаа. Тэрбээр нэг жилийн өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 21-нд албан тушаалаа авахдаа, хуваагдсан үндэстнийг нэгтгэж, тахал өвчнийг хянахыг хичээж ажиллана гэж мэдэгдэж байсан юм.
Жозеф Байдены засаг захиргаа коронавирусний эсрэг 500 сая тун вакцин нийлүүлжээ. Нийт хүн амын 75 хувь нь дор хаяж нэг удаа вакцинд хамрагдсан байна. Гэвч омикрон хувилбар дэгдэж, шинэ сорилтуудтай нүүр тулсан юм.
Ерөнхийлөгч дэд бүтцийн тухай хуулийн төслөө батлуулж байгааг тайлангийнхаа үеэр онцоллоо. Нэг их наяд долларыг зам, гүүр, дамжин өнгөрөх системийг сэргээн босгоход зориулна. Гэвч түүний олон төлөвлөгөө Конгрессод гацаад байгаа юм. Ерөнхийлөгч Жозеф Байден 6 сая ажлын байр шинээр бий болгосон нь ерөнхийлөгчийн албан тушаал хашсан эхний жилийн хамгийн өндөр эерэг үзүүлэлт болж байна.
Ерөнхийлөгч хилийн гадна болсон хэргүүдэд сэтгэл дундуур байснаа энэ үеэр илэрхийллээ. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын цэргийг Афганистанаас гаргахаас өмнө 13 цэргийн албан хаагч амиа алдсан юм. Талибууд буцаж ирснийг олон америкчууд аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа юм.
| АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден нэг жилийн ажлаа тайлагналаа | ||
| Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.