Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси АНУ-ын Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээг сөрөн зогсохын тулд ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси лхагва гарагт ОХУ-д айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийлээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаа авснаас хойш анх удаа ОХУ-д айлчилсан юм.
ОХУ олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Ирантай нягт хамтран ажиллах болно гэж ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээний эхэнд онцолжээ. Тэрбээр “2015 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй байгуулсан цөмийн хэлэлцээрийн талд Ираны байр суурийн талаар ОХУ ойлголттой болж байгаа нь маш чухал юм” гэж мэдэгдсэн бол Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, "Хоёр орны харилцаа стратегийн хувьд байнгын холбоотой байх болно гэж бодож байна. АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг улс орныхоо эдийн засгийн болон бусад арга замаар ОХУ-тай түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх болно" гэлээ.
Вашингтон 2018 онд ерөнхийлөгч асан Дональд Трампын үед уг гэрээнээс дангаараа гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээсэн юм. АНУ, Иран хэлэлцээрийг сэргээх зорилготой шууд бус хэлэлцээ хийж байгаа ч ахиц дэвшил гарах төлөв ажиглагдахгүй байгаа юм. Харин ОХУ Ирантай уламжлалт найрсаг харилцаатай байсаар ирсэн байна.
| Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси ОХУ-д айлчиллаа | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.