Шууд Chart

Индонез улс нийслэлээ шилжүүлэх хуулийн төсөл баталлаа

2022-01-19 14:05:05

Индонезийн хууль тогтоогчид нийслэл хотоо шилжүүлэх тухай хуулийн төслийг баталлаа.  Ингэснээр тус улсын нийслэл Жакарта биш Жакартаас Борнео арлын зүүн хэсэгт орших Нусантара хот болж байна.

Тодруулбал, Индонезийн хууль тогтоогчид Жакартагийн замын түгжрэл, хүн амын нягтрал, хотод тулгарсан олон бэрхшээлээс үүдэн шинэ нийслэл байгуулах хэрэгцээ аль хэдийн бий болсон гэж үзэж байсан юм.

Ингээд өчигдөр нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хуулийн төслийг албан ёсоор баталлаа. Нийслэл хотыг Калимантан муж руу нүүлгэхэд газар зүйн байршлын хувьд  хэд хэдэн давуу талтай байсан. Шинэ нийслэл хотод эдийн засгийн гол цөмийг бий болгоно гэж тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн энэ бол бүхэл бүтэн үндэсний хөгжлийн төлөвлөлт юм гэж онцолжээ. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Жакартагийн байгаль орчин, эдийн засгийн тогтвортой байдалд санаа зовниж байгаагаа дурдаж, нийслэлийг 2019 онд нүүлгэнэ гэж анх мэдэгдэж байсан юм. Индонезийн хуучин нийслэл  Жакарта  хот нь далайн эргийн ойролцоох намгархаг газар байрладаг нь байнга үерт автдаг байсан юм. 

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр,  хамгийн хурдан живж байгаа хотуудын нэг юм. 10 сая гаруй хүн амтай Жакарта хот нь бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын нэгт тооцогддог байна.  Үндэсний төлөвлөлт, хөгжлийн газраас гаргасан мэдээллээр шинэ нийслэл хотын нийт газар нутгийн хэмжээ 256,143 га байх бөгөөд бараг бүхэлдээ ойгоор хучигдсан бүс нутаг юм.

Индонезийн сангийн сайд Шри Муляни мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, шинэ нийслэл хот таван үе шаттай бүтээн байгуулагдах  болно гэж мэдэгдлээ.  Шинэ нийслэл хотын бүтээн байгуулалтын эхний шат нь энэ онд эхэлж, 2024 оныг хүртэл үргэлжлэх бөгөөд бүтээн байгуулалт ерөнхийдөө 2045 он хүртэл үргэлжилнэ. Өмнөх тооцоогоор энэхүү төсөл нь ойролцоогоор 466 их наяд рупи буюу 32 тэрбум долларт хүрнэ гэж CNN агентлаг мэдээлж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улс нийслэлээ шилжүүлэх хуулийн төсөл баталлаа   
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй