Шууд Chart

Япон улс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна

2022-01-13 12:29:52

Япон улсад 5-11 насны хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас эхлэн вакцинд хамруулах төлөвтэй байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдээллээ. Япон улсад одоогийн байдлаар дээрх насны хүүхдүүдэд вакцин хийх зөвшөөрөл хараахан олгогдоогүй байгаа юм.

Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдээлснээр, коронавирусний эсрэг 18 сая тун вакциныг АНУ-ын Модерна компаниас худалдан авсны дараа вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх юм. Учир нь вакцин 2 дугаар сарын сүүл гэхэд Японд ирэх төлөвтэй байгаа юм байна.

Мөн тус улсын эрүүл мэндийн холбогдох байгууллага болон мэргэжилтнүүдийн зөвшөөрөл гарсан тохиолдолд ирэх 3 дугаар сараас вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг засгийн газраас гаргасан мэдэгдэл онцолсон. Японы Засгийн газрын зүгээс саяхан коронавирусний эсрэг нэн яаралтай авч хэрэгжүүлэх цуврал арга хэмжээгээ танилцуулсан. Мөн 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг мэргэжилтнүүд хэлэлцэх болно гэдгийг тодотгожээ.

Өнөөдрийн байдлаар Герман, Дани, Австри зэрэг дэлхийн 10 гаруй оронд 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажил өрнөөд байна. АНУ өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн энэ насны хүүхдүүдийн вакцинжуулах ажлыг эхлүүлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй