Европын холбооны хяналтын байгууллага ямар нэг хэрэгт холбогдсон ч гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийн хувийн мэдээллийн устгахыг Европолд даатгалаа.
Тодруулбал, Европол буюу Европын холбооны хууль сахиулах хамтын ажиллагааны агентлаг дээр хийсэн мөрдөн байцаалтын явцад, Европол нь гэмт хэрэгт холбогдсон ч буруутай тогтоогдоогүй иргэдийн мэдээллийг цуглуулж, хадгалдаг болох нь тогтоогоод байна.
Европол нь Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тохиолдолд зөвхөн зургаан сарын хугацаанд нууц мэдээллийг хадгалах дүрэмтэй байдаг аж. Европын Мэдээллийн Хамгаалалтын Хянагч хоёр жилийн өмнө "хувь хүний үндсэн эрхэд эрсдэл учруулж маш олон ийм төрлийн мэдээллийг хадгалсан гэж Европолыг буруутгаж байжээ.
Үүнээс хойш Европол зарим арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч мэдээлэл хадгалах зохих хугацааг тогтоох хүсэлтийг биелүүлээгүй гэж хяналтын байгууллага мэдэгдсэн байна. Европол уг шийдвэрт одоогоор шууд хариу өгөөгүй байгаа аж.
| Гэмт хэрэгт холбогдоогүй иргэдийн хувийн мэдээллийг устгахыг Европолд даалгажээ | ||
| Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.