Өнгөрсөн 2021 он манай гарагийн хамгийн халуун жилүүдийн нэг байсан тухай Европын холбооны эрдэмтэд дүгнэлээ. Дэлхийн түүхэнд хэт халалт нүүрлэсэн 5 жилүүдийн нэг болсон 2021 оны хувьд, агаар мандал дахь метан хийн шинэ дээд түвшинд хүрсэн байна.
Европын холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба тайлангаа гаргахдаа 1850 оноос хойших бүртгэлийг ашиглан гаргажээ. Харин 2021 онд дэлхийн дундаж хэм өнгөрсөн 1850 оныхоос Цельсийн 1.1-1.2-оор дулаарсан байна. Харин дэлхийн түүхэн бүртгэгдсэн хамгийн халуун жил нь 2020 болон 2016 онууд бүртгэгджээ.
2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дундаж температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлахыг дэлхийн засгийн газрууд дэмжиж, тодорхой шийдлүүдийг гаргасаар байна. Үүнд дэлхийн засгийн газрууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг бараг хоёр дахин бууруулах зорилт тавьсан юм. Хүлэмжийн хийн ялгаруулалт манай гарагийн уур амьсгалыг өөрчилснөөр дэлхийн дулаарал үргэлжилж олон гамшгууд тохиосоор байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь 2021 онд Европ, БНХАУ, Өмнөд Суданд болсон үерээс эхлээд Сибирь, АНУ-д гарсан ой хээрийн түймэр хүртэл дэлхийг хамарсан олон цаг агаарын аюултай үзэгдлүүдийг өдөөсөөр байна гэж эрдэмтэд үзэж байна. Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба ны мэдээлж байгаагаар, өнгөрсөн онд хэт халсан нь хүлэмжийн хийг бууруулах тал дээр илүү шуурхай ажиллах ёстойг хатуу сануулж байна гэжээ.
Хүлэмжийн хийн гол нэгдэл метан хий нь улам өссөөр байгаа бөгөөд 2021 онд дээд үзүүлэлтэд хүрчээ.
| 2021 он дэлхийн хамгийн халуун жилүүдийн нэг болжээ | ||
| Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.