Коронавирусний “Омикрон” хувилбарт зориулан тусгайлан туршиж байгаа вакцин ирэх гуравдугаар сард бэлэн болно. Энэ тухай мэдээллийг Файзер компанийн ерөнхий захирал Алберт Бурла албан ёсоор танилцуулаад байна.
Тодруулбал, Омикрон хувилбарын эсрэг хэд хэдэн вакцины хөгжүүлэлтийг хийгдсээр байна. Тэдгээрийн эхнийх нь буюу Файзер компанийн вакцин ирэх хавар эхний нийлүүлэлтээ хийнэ. Альберт Бурлагийн мэдэгдэж байгаагаар Омикроны халдвараас урьдчилан сэргийлэхэд тус компанийн үйлдвэрлэж байгаа вакцин илүү их хувь нэмэр оруулна гэв.
Мөн тэрбээр Омикроны эсрэг тус вакцин нь бусад хувилбаруудад ч нөлөөтэй гэж CNBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Одоогоор дэлхий даяар нийтлэг байгаа вакцины нэг хоёрдугаар тун гэсэн ойлголт нь "омикрон хувилбарын тархалтад төдийлөн хангалттай биш" гэж мэдэгдлээ. Тэгвэл Файзераас гадна Модерна компани Омикрон хувилбарын эсрэг тусгай вакцин үйлдвэрлэхээр судалгааны ажлаа үргэлжлүүлж байна.
Модерна компанийн гаргасан мэдэгдэлд цаг хугацаа өнгөрөх тусам нэмэлт тунгийн үр нөлөө аажимдаа буурах магадлалтай учраас тусгай вакцин гартал 4 дэх тунгаар дархлаажих нь зүйтэй гэсэн юм. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас хийсэн судалгаанд, Файзер болон Модерна вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 20 долоо хоногийн дараа гэхэд Омикрон хувилбараас хамгаалах чадвар нь 10 орчим хувь болж буурсан байна.
Гэхдээ эхний хоёр тун нь халдварын хүндрэлээс хамгаалсаар байгааг судалгаагаар тогтоожээ. Харин нэмэлт тунгийн тарилга нь халдвараас 75 хувь хүртэл хамгаалж байгаа юм.
| Омикрон хувилбарт зориулсан вакцин гуравдугаар сард бэлэн болно | ||
| Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.