Шууд Chart

Европарламентын шинэ тэргүүнийг энэ сарын 18-нд сонгоно

2022-01-12 14:05:27

Европын парламентын шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн энэ сарын 18-нд явуулахаар боллоо. Европарламентын тэргүүн Давид Сассолиг нас барсны дараа түр үүрэг гүйцэтгэгчээр Роберт Моцела ажиллаж байна.

Европарламентын тэргүүн Давид Сассоли Италийн Авиано хотод нас барсан билээ.  Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа доголдсонтой холбоотой ноцтой хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд мягмар гарагийн шөнө 66 насандаа таалал төгссөн юм.

Европын парламентын одоогийн дүрмийн дагуу тус хүрээлэнгийн тэргүүн дэд дарга шинэ даргыг сонгох хүртэл түр хугацаагаар даргаар ажиллах болно. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сассоли эрүүл мэндийн байдлаас болж энэ оны нэгдүгээр сард болох Европын парламентын тэргүүний сонгуульд оролцохгүй бичиж байсан.

Европын парламент дахь хамгийн том бүлэг болох Европын Ардын Нам (EPP) одоогийн үүрэг гүйцэтгэгч Роберта Мецолаг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр 1999 оноос хойших Европын парламентын тэргүүн анхны эмэгтэй  болж магадгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европарламентын шинэ тэргүүнийг энэ сарын 18-нд сонгоно  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй