Шууд Chart

ХАБГБ: Байдал бүрэн тогтворжих хүртэл Казахстанд энхийг сахиулна

2022-01-12 13:50:06

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид Казахстан улсыг хоёр хоногийн дараа орхино гэж тус улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаев мэдэгдсэн. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлагуудтай хийсэн бага хурал дээр хэлэхдээ, тус улсын байдал бүрэн тогтворжсоны дараа ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүчин Казахстан дахь үүргээ дуусгана гэлээ.

Тодруулбал, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагч цэргүүд үүргээ амжилттай биелүүлж байна гэж Казахстан болон ОХУ-ын хэвлэлүүд онцолж байна. Харин АНУ болон бусад барууны орнууд,  хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг хүний эрхийг дээдэлж, тус улсыг орхихыг уриалсан. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын “Хамтын аюулгүй байдлын зөвлөл” нь  Казахстан улсад энхийг сахиулах хамтын хүчээ илгээснээс хойш 6 хонож байна.

Энэ хугацаанд Казахстаны нөхцөл байдал тогтворжиж, нөхцөл байдлыг хяналтдаа авсан тухай РИА Новости агентлаг мэдээлсэн. Тэгвэл нөхцөл байдлыг бүрэн тогтворжуулах хүртэл хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчин тус улсад байх болно гэж Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэв. 

Өмнө нь түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга,  Казахстан дахь энхийг сахиулах ажиллагаа дээд тал нь долоо хоногийн дараа дуусч, гадаадын бүх цэргийн албан хаагчид тус улсыг орхин гарна гэж өмнө нь мэдэгдсэн. Касым Жомарт Токаев энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Казахстаны нөхцөл байдлыг тогтворжуулахад үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

Үүнээс гаднаас тус улсад тохиолдсон сүүлийн 30 жилийн хамгийн хүнд нөхцөлөөс гарахад туслалцаа үзүүлсэн хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийн сахиулагчид болон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод талархал илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХАБГБ: Байдал бүрэн тогтворжих хүртэл Казахстанд энхийг сахиулна  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй