Шууд Chart

ДЭМБ “Ковид-19”-ийг эндемик өвчин болох болоогүй гэв

2022-01-12 13:22:07

Өчигдөр ДЭМБ-ын байгууллагын ээлжит хуралдаан цахимаар боллоо. Энэ хурлын үеэр "Ковид-19" цар тахлыг одоохондоо эндемик өвчин гэж нэрлэх боломжгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд байна.

Мөн Европт "Омикрон" хувилбар нь ойрын зургаагаас найман долоо хоногт бүс нутгийн хүн амын 50 гаруй хувьд нь халдварлах төлөвтэй байна гэж ДЭМБ-аас  мэдэгдлээ.

ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн цар тахлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн доктор Кэтрин Смолвуд мягмар гарагт болсон ДЭМБ-ын Европ бүсийн цахим хуралдаан энэ тухай мэдэгдээд байна.

Зарим судлаачид коронавирусний халдвар нь 2022 гэхэд эндимек халдвар болж хувирна. Зарим бүс нутаг 2022 он гарсны дараанаас эндемик  халдвар болж эхэлнэ гэж мэдэгдэж байсан юм.

Харин Кетрин Смолвудын хэлж байгаагаар "эндемизм гэдэг нь "вирусний тархалтыг урьдчилан таамаглах түвшинд, тогтвортой, тархалтын хурдыг урьдчилан харж болохуйц давлагаа" байдаг. Харин "Ковид-19" цар тахлыг урьдчилан таамаглаж, зураглал гаргах тийм боломж одоогоор алга байна. Гэхдээ коронавирусийг эндемик болохгүй гэсэн баталгаа байхгүй. Ерөнхийдөө цаг хугацаа ихээхэн шаардагдана" гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр, "Энэ үеийг хүртэл олон хүний амь нас эрстэх өндөр магадлалтай учраас, хүмүүс шууд эндемик халдвар болно гэж тайвширч болохгүй. Коронавирус маш хурдан хөгжиж байгаас үүдэн  2022 онд асар их тодорхойгүй байдлууд ажиглагдаж байгаа. Одоогоор хүн төрөлхтөн вакцинжуулалтыг эрчимжүүлж, вакцин хуваарилалтыг тэгш болговол эндемик болж хувирах магадлалтай" гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ “Ковид-19”-ийг эндемик өвчин болох болоогүй гэв  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй