Агаарын цэргийн командлалын нэрэмжит
Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн дарга хурандаа Г.Хашчулуун болон зарим ангийн захирагч нар оролцлоо.
Мөн энэ арга хэмжээний үеэр өнгөрсөн жил зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнүүдэд тэргүүлсэн анги, салбар, алба хаагчдын шагналыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр нар гардуулан өгч, тэмцээнд оролцож буй нийт тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.
Энэхүү тэмцээнээр Зэвсэгт хүчний 2021-2022 оны биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг нээж байгаа юм Агаарын цэргийн командлалаас мэдээллээ.
| Зэвсэгт хүчний биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг нээлээ | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.