Шууд Chart

Тяньжин хотын бүх иргэн коронавирусний шинжилгээнд хамрагдана

2022-01-11 14:43:25

Тяньжин хотод коронавирусний "Омикрон" хувилбар илэрсэнтэй холбогдуулан тус хотын бүх иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

БНХАУ-ын Хэнань мужийн Аньян хотод Тяньжин хотоос ирсэн орон нутгийн хоёр оюутан коронавирусний "Омикрон" хувилбараар халдварласан нь тогтоосон гэж Аньян орон нутгийн сонин мэдэгдсэн байна. Тэгвэл "Омикрон" хувилбарын халдвар тус улсад хэрхэн яаж орж ирсэн нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм.  

Дэлхий даяар хурдацтай тархаж байгаа "Омикрон" хувилбар нь удахгүй өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах БНХАУ-ын хувьд томоохон сорилт болно гэж ажиглагчид үзэж байна.

Мөн энэ сарын сүүлчээр БНХАУ-ын хэмжээнд Цагаан сартай холбоотой аяллууд, гэр бүлийн цугларалт, уулзалтууд эхэлнэ. Тус улс энэ эрсдэлтэй үеэс сэргийлэн яаралтай арга хэмжээнүүдийг авсаар байгаа юм. Тухайлбал, Тяньжин хотын оршин суугчдыг бүгдийг нь коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах үйл явцыг хоёр хоногийн дотор дуусгана гэж төлөвлөжээ.  

Энэ нь "Омикрон" хувилбар бусад бүс нутгуудад ялангуяа Бээжинд тархахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтын нэг чухал хэсэг гэж Тяньжин хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Нийт 14 сая гаруй хүн амтай Тяньжин хот нь БНХАУ-ын хойд хэсгийн хамгийн чухал газрын тос, байгалийн хийн терминалуудын нэг бөгөөд "Airbus"-ийн онгоц үйлдвэрлэлийн бааз, "Tencent" зэрэг технологийн фирмүүдэд зориулсан мэдээлэл хадгалах төвүүдтэй.  

Үүнээс гадна 5.5 сая оршин суугчтай, "Омикрон" хувилбар бүртгэгдсэн Аньян хотод ням гарагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тяньжин хотын бүх иргэн коронавирусний шинжилгээнд хамрагдана   
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй