Шууд Chart

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа

2022-01-11 12:38:17

Умард Солонгос мягмар гарагт баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми болон Японы эргийн хамгаалалтынхан мэдэгдлээ.

Энэ нь тус улсын удирдагч цэргийн ахиц дэвшил гаргахыг уриалсны дараа долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа пуужин харвасан үйлдэл боллоо.

БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс зүүн эргийн ойролцоох далай руу өглөөний 07:27 цагийн орчимд баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ.

Пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан бололтой гэж "Киодо" агентлаг Токио дахь Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Умард Солонгос удаа дараа пуужин харвасанд “Маш их харамсаж байна” гэдгээ илэрхийллээ.

Франц, Ирланд, Япон, Их Британи, Албани зэрэг НҮБ-д суугаа АНУ-ын Төлөөлөгчийн газар өнгөрсөн долоо хоногт болсон туршилтыг буруушаасан хамтарсан мэдэгдэл гаргасны дараа ийнхүү өнөө өглөө илэрхий пуужин хөөргөх ажиллагаа боллоо.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Умард Солонгосын бүх баллистик пуужин болон цөмийн туршилтыг хориглож, хөтөлбөртэй холбогдуулан хориг арга хэмжээ авсан юм.

АНУ болон бусад улс хориг арга хэмжээ, цэргийн сургуулилалт гэх мэт “дайсагнасан бодлогоосоо татгалзсан тохиолдолд л яриа хэлэлцээ хийхэд нээлттэй болно гэдгээ Умард Солонгос мэдэгдээд байгаа.

БНАСАУ пуужингийн туршилт болон бусад цэргийн үйл ажиллагаа нь өөрийн улс орноо хамгаалах зорилготой бөгөөд бусад улс орнуудын тогтмол хийдэгтэй төстэй гэж үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ Япон тэнгис рүү дахин пуужин харвалаа  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй