2021 оны нэгдүгээр сарын 6-нд буюу жилийн өмнө 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод Дональд Трампын дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, Конгрессын ордонд халдсан үймээн самуун үүсгэсэн. Үүнээс үүдэн Вашингтонд онц байдал зарлаж байсан юм.
Капитол Хилл ордон дайралтад өртсөнөөр тухайн үед шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жозеф Байденыг батламжлах конгрессын нэгдсэн хуралдаан тасалдаж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчдэд эзлэгдэж байсан Капитол Хиллийн танхимаас ард түмэндээ хандаж үг хэллээ.
Тухайн үед олон мянган жирийн иргэн халдлагад оролцож, зарим нь зэвсэг авчирч байсан байна. Тэд цагдаа нарын хамгаалалтыг давж, барилга руу нэвтэрчээ. Халдлагын улмаас таван хүн амиа алджээ. Үймээний үеэр цагдаа нар 700 гаруй хүнийг баривчилсан байдаг.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп халдлагын ойн хүрээнд мэдэгдэл хийлээ. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Жозеф Байденыг "АНУ-ыг цаашид хагалан бутаргахын тулд миний нэрийг ашигласан" гэж буруутгажээ.
| АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын халдлагад Дональд Трампыг буруутгаж байна | ||
| Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.