Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад цар тахлын эсрэг тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэгчдийн ээлжит жагсаал даваа гарагт боллоо. Хязгаарлалттай холбоотой ээлжит жагсаал нь ойролцоогоор арван муж болон хотуудад үргэлжилжээ.
Германы бүс нутгуудын цагдаагийн байгууллагуудын мэдээлснээр хамгийн олон хүн оролцсон жагсаал Мекленбург-Өмнөд Померани мужид болж, 10 мянга орчим хүн оролцжээ. Харин Гера, Альтенбург зэрэг бусад хотуудад 8 мянган хүн жагссан байна.
Тус улсын цагдаагийн байгууллагын ирүүлсэн мэдээллээр жагсаалын үеэр ноцтой үйл явдал гараагүй байна. Одоогийн байдлаар тус улсад вакцинд хамрагдаагүй иргэдийг ресторан, театр, концерт бялдаржуулах төв зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглосон хязгаарлалт мөрдөгдөж байгаа юм.
Германы эрх баригчид “омикрон” хувилбар тархахаас болгоомжилж байгаа бөгөөд хязгаарлалтын арга хэмжээг чангатгах асуудлыг шийдэх дараагийн хурлыг баасан гарагт хийхээр товлосон байна.
Өнөөдрийн байдлаар Герман улс хүн амынхаа 71 хувийг буюу 59.2 сая хүнийг бүрэн дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.
| ХБНГУ-д хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болжээ | ||
| Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.