Шууд Chart

Нафтали Беннетт: Дөрөв дэх тун нь эсрэг биетийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж байна

2022-01-06 11:24:37

Израил улс цар тахлын шинэ давлагаа үүсэхээс сэргийлж, коронавирусний эсрэг вакцины дөрөв дэх тунг хийж эхэлж байгаагаа шинэ оны босгон дээр зарласан. Тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт дөрөв дэх тун нь эсрэг биетийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж байгаа тухай онцлон мэдэгдсэн байна.

Тэрбээр дөрөв дэх тунгийн хөгжүүлэлтийг эхлүүлсэн Шебагийн эрүүл мэндийн төвд зочилж нөхцөл байдалтай танилцах үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ. Мөн тэрбээр эхний үр дүнгээс харахад, дөрөв дэх тун нь гурав дахь тунтай адил аюулгүй болохыг мэдэгдэлдээ дурдсан байна.

Тус улс нь биотехнологийн "Пфайзер" компанийн вакциныг дөрөв дэх тунгийн дархлаажуулалтад санал болгож байгаа юм. Нэмэлт тунг эхний ээлжинд 60-аас дээш насныхан, эмнэлгийн ажилчид, архаг хууч өвчтэй, дархлаа муу иргэдэд санал болгож байгаа аж.

Кампанит ажил эхлээд хоёр хоногийн дотор 100.000 гаруй хүн дөрөв дэх тунд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Нафтали Беннетт "Израил улс цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын талаар шинэ төрлийн туршилт, мэдээллүүдийг хуваалцаж байгаа “тэргүүлэх орнуудын” нэг хэвээр байгаа" гэдгээ тодотгожээ.

Мөн тус улс нь дэлхийд анх удаа коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунг эхлүүлж байсан юм. Өнөөдрийн байдлаар Израил улс хүн амынхаа 64 хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нафтали Беннетт: Дөрөв дэх тун нь эсрэг биетийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж байна  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй