Шууд Chart

Японд их хэмжээний цас орсны улмаас 230 гаруй нислэг цуцлагджээ

2022-01-04 13:13:33

Японы тэнгисийн эрэг орчмын бүс нутгуудад их хэмжээний цас орсны улмаас нислэгүүд цуцлагдаж, галт тэрэгний үйлчилгээ саатсан байна. Тус улсын Хоккайдо аралд дахин нэг өдөр цас үргэлжлэн орсноор ням гарагт 230 гаруй нислэгийг цуцалжээ.

Тодруулбал, Хоккайдогийн агаарын тээврийн гол гарц болох “Нью Читосе” нисэх буудлын цуцлагдсан нислэгийн тоо нэг өдөрт хүлээн авч, хөөргөдөг нислэгүүдийнх нь 60 хувьтай тэнцсэн байна.

Харин “Жет стар Жапан”, “Пийч Авиашион” зэрэг агаарын тээврийн компаниудын мэдээлснээр, онгоцны буудлын нисэх буух талбайн цасыг цэвэрлэхийн тулд ойролцоогоор гурван цаг буудлыг хаахад хүрчээ. Үүний улмаас “Нарита” нисэх буудлаас хөөрсөн гурван нислэгийг хүлээн авах боломжгүй болж буцахад хүргэжээ.

Мөн их хэмжээний цас орсны улмаас Хоккайдо арлын нийслэл болох Саппоро хотыг “Нью Читосе” нисэх буудалтай холбодог 160 галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалсан аж.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, ирэх ням гарагийн оройноос хүйтний эрч аажмаар сулрах ч даваа гарагт Японы хойд, зүүн нутгийн зарим хэсэгт их хэмжээний цас үргэлжлэн орох төлөвтэй байгааг тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд их хэмжээний цас орсны улмаас 230 гаруй нислэг цуцлагджээ   
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй