ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар утсаар ярьж, дэлхийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлууд, тэр дундаа ОХУ-ын аюулгүй байдлыг хангах хууль ёсны хүчинтэй гэрээ байгуулах тухай сүүлийн үеийн саналуудыг хөндсөн, хоёр орны түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр шийдсэнээ дахин нотоллоо гэж Кремлийн хэвлэлийн алба ням гарагт мэдэгдлээ.
"Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлж, хоёр талын хамтын ажиллагааг дүгнэж, Орос, Туркийн харилцан ашигтай түншлэлийн харилцааг цаашид ахиулах шийдвэртэй байгаагаа дахин нотолсон" гэж тус мэдэгдэлд дурджээ.
Мөн, хоёр удирдагч харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдсэн. үүнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ням гарагт утсаар ярьж, аюулгүй байдлын баталгааны асуудлаар ОХУ-тай хийх хэлэлцээний талаар санал солилцсон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Жозеф Байден, Владимир Зеленский нар ирэх долоо хоногоос эхлэх хоёр талын стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээ, НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хийж байгаа дипломат хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
| ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар утсаар ярьлаа | ||
| Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.