БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шинэ оны босгон дээр суллалаа. Тэрбээр авлигын хэргээр 57 сарын турш хоригдсон бөгөөд, одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин өршөөл үзүүлсэн юм.
Тодруулыал, өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ын хууль зүйн яам ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шинэ жилийн өршөөлийн жагсаалтад оруулсан гэж мэдэгдэж байсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байсан юм. Пак Гын Хэ Сөүл хотын эмнэлэгт хэвтэж байхдаа өршөөх бичгийг хүлээн авсан байна. Түүний хувьд суллагдсаныхаа дараа мөр, нурууны архаг өвчнөө эмчлүүлж байна гэж Ёнхап агентлаг мэдэгджээ.
Өдгөө 69 настай ерөнхийлөгч асан 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд хоёрдугаар сарын 2 хүртэл эмнэлэгт хэвтэх төлөвлөгөөтэй байгаа аж. БНСУ-ын ерөнхийлөгчийн хөх ордны мэдээлснээр, Пак Гын Хэгийн биеийн байдал муудсан нь өршөөл үзүүлэх шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Пак Гын Хэ авилга албан тушаалын хэргээр 22 жилийн хорих ял авсан бөгөөд 2017 оноос хойш ял эдэлж байсан юм. Одоогоор Пак Гын Хэг ерөнхийлөгчийн хамгаалалтын алба хамгаалалдаа байлгана.
Гэвч тэрээр тусгай тэтгэвэр, тусгай хангамж гэх мэт эрх ямба эдлэхгүй. Пак Гын хэ өөрийн дотнын найз Чой Сун Шилд төрийн хэргийг хөшигний ардаас явуулахыг зөвшөөрч, Самсунг зэрэг томоохон компаниудтай хуйвалдан, авилгын тохироо хийсэн гэж буруутгагдаж байсан юм. Харин түүний суллагдсан шалтгаан олон улсад, тэр дундаа БНСУ-д ихээхэн дуулиантай байгаа бөгөөд ирэх 3 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
БНСУ-ын сөрөг хүчин болсон Ардын хүчний консерватив намаас нэр дэвшигч Юн Сук Ёол болон түүний дэмжигчид, Мүн Жэ Инийг ирэх сонгуулийн сурталчилгааг хийж байна хэмээн үзсэн юм. Харин Пак Гын Хэ суллагдсаныхаа дараа өөрийн эцэг, ерөнхийлөгч асан Пак Чун Хиг дурссан бөгөөд хоног хугацаа өнгөрөх тусам аавыгаа санаж байгаа тухайгаа дурджээ.
Тэрбээр "энгийн амьдралд" атаархаж байсан ч хожим эх орон, ард түмнийхээ төлөө амьдралаар амьдрахаар шийдсэн гэж захидалдаа бичжээ.
| БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ шинэ оны босгон дээр суллагдлаа | ||
| Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.