Турк улс дотооддоо гарган авсан “Ковид-19”-ийн эсрэг анхны вакцин болох “Турковак”-ийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ. Уг вакциныг пүрэв гарагаас эмнэлгүүдэд тараан тарьж эхэлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгдсэн байна.
Энэ вакциныг Туркийн Эржиес их сургуулийн эрдэмтэд гарган авчээ. "Турковак" вакциныг Хятад улсын коронавирусийн эсрэг "Вероселл" вакцинтай адил технологид тулгуурлан бүтээсэн тухай тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Мөн Туркийн эрх баригчид импортын вакцинаас илүү дотоодын вакцин нь эргэлзээг бууруулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тус улсад лхагва гарагт халдварын 36.000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Эрх баригчид халдварын өсөлтийг "Омикрон" хувилбартай холбон тайлбарлажээ. Мөн "Турковак" вакцины "Омикрон" хувилбарын эсрэг үр дүнтэй байдлын талаар бүрэн судалгаа одоогоор гараагүй байгаа юм байна.
Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдэгдсэнээр "Турковак" вакциныг ойролцоогоор 10 хоногийн хугацаанд эмнэлгүүдэд бүрэн тараах зохицуулалтыг хийсэн байна. Турк улсад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 сая тун вакцин тарьснаас 56 сая хүн вакцины эхний тунд, 51 сая хүн хоёр тунд хамрагджээ.
| Турк улс дотооддоо гарган авсан вакцинаа хэрэглэж эхэллээ | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.