Шууд Chart

ОХУ болон БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 2021 оны эцэст рекорд тогтоолоо

2021-12-31 10:34:59

Тиймээс тус хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг ирэх онд 200 тэрбум долларт хүргэнэ гэсэн Владимир Путин, Ши Жиньпин нарын төлөвлөгөө биелэх бүрэн боломжтой гэж ажиглагчид үзэж байна.

Одоогоор 130 тэрбум долларт хүрсэн хоёр улсын гадаад худалдааны эргэлт, 2021 оны сүүлийн өдөр гэхэд 140 тэрбум ам.долларт хүрнэ гэж найдаж байгаа тухай БНХАУ-аас Москвад суугаа Элчин сайд Жан Ханхуй “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Орос, Хятадын худалдааны эргэлтийг 1-11 дүгээр сард 31 хувиар нэмэгдүүлж,  цар тахлын өмнөх түвшинг давуулна гэж мэдэгдэж байсан юм. Мөн ирэх онд ОХУ-аас БНХАУ-руу  нийлүүлэх эрчим хүчний экспортыг дээд хэмжээнд хүргэнэ гэж мэдэгдлээ. БНХАУ-ын Гаалийн газрын статистик мэдээллээр 2021 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх Хятад, Оросын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрч, шинэ амжилт тогтоожээ. 2000-аад оны эхэн үед тус хоёр улсын худалдааны эргэлт 8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2020 онд 107,7 тэрбум ам.доллар болтлоо буюу бараг 14 дахин өсөөд байна. Үүний зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагаа бусад салбарт нэмэгдэж, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрч өргөжсөөр байгааг “РИА Новости” мэдээллээ.

Харин ирэх 2022 онд тус хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт 200 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.  БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлж байгаагаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран Хятад-Оросын худалдаа үйлчилгээг өндөр чанартай хөгжүүлэх үндсэн зураглалыг бэлтгэж дуусчээ. БНХАУ-ын удирдагчийн төлөвлөсөн ёсоор ирэх онд худалдааны эргэлт 200 тэрбум долларт хүрнэ гэв.

Үүнээс гадна ОХУ-аас Бээжинд суугаа Элчин сайд Андрей Денисов өмнө нь “Ирэх онд хоёр улс гадаад худалдаанаас гадна цөмийн эрчим хүч, химийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна” хэмээн мэдэгдсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ болон БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 2021 оны эцэст рекорд тогтоолоо  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй