ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх сард АНУ-тай хийх хэлэлцээнд Оросын дипломатууд болон цэргийн албан тушаалтнууд оролцоно гэж даваа гарагт мэдэгдлээ. Москва Вашингтоноос аюулгүй байдлын баталгааны жагсаалт авахыг хүсч байгаа юм.
ОХУ АНУ-тай хоёр талын хэлэлцээ хийхээс гадна баруунаас авахыг хүсч байгаа аюулгүй байдлын баталгааны талаар Умард Атлантын эвсэлтэй хэлэлцээ хийх нь гол зорилго гэж Кремль Даваа гарагт мэдэгдэв.
"Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зөвлөлийн даргын хувиар НАТО-Оросын зөвлөлийн хурлыг 2022 оны нэгдүгээр сарын 12-нд хуралдуулахаар шийдлээ. Бид уулзалтын талаар ОХУ-тай харилцаж байна" гэж мэдэгдсэнийг хэвлэлийн алба дамжуулсан байна.
Москва уг саналыг хүлээн авч, хэлэлцэж байгаа тухай ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
| ОХУ: Ирэх сард АНУ-тай аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.